LIVE: "Чөлөөт бөхийн ДАШТ" хагас шигшээ барилдаан шууд

 

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97кг жингийн хагас шигшээ барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

batzulll 01 01 

Өнөөдөр манай бөхчүүд:

  • 97кг жинд Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Ө.Батзул 1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Алишер Йергалид оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Уг нь түүнийг ялсан бол манай бөх олимпийн эрх авах байсан юм. Одоо Алишер Йергалийг хагас шигшээд ялсан тохиолдолд маргааш дагах барилдаан, цаашлаад хүрэл медалийн төлөө барилдах боломж бүрдэх юм. 
  • 79кг жинд ОУХМ Д.Гомбодорж эхний даваанд БНХАУ-ын Лин Зепинийг 11:8-аар ялсан ч 1/8 шигшээ барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Хойд Осетоос гаралтай Словакийн Таймураз Салказановтой хийж 1:2-оор ялагдлаа. Түүнийг ялсан Таймураз Салказанов мөн хагас шигшээд шалгарсан ба хэрэв ялбал манай бөхөд маргааш дагах барилдаан, цаашлаад хүрэл медалийн төлөө барилдах боломж бүрдэх юм.
  • 61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан ч 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх мөн өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.
  • 86кг жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн өнөөдөр манай бөхчүүдээс эхний барилдааныг хийлээ. Тэрбээр энэ жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор дийлдлээ. Түүнийг ялсан Збигнев Барановски 1/16-д АНУ-ын Жеймс Патрикт ялагдсан тул дагах боломжгүй боллоо. 

WWW.LIVETV.MN/SPORT СУВГИЙН 2019.09.21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР.hutulbur21 01

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.