LIVE: Жүдо бөхийн Ташкентийн гран при

 

1EDF6057 1562377418 1562377419 01 01 01 01 

Өчигдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг болон эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаанууд явагдаж Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдаж байна. 

Өнөөдөр манай бөхчүүд:

  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Баасанжаргал мөн эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Е.Валковад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -70кг жинд манайхнаас хоёр бөх барилдаж байгаа ба А хэсэгт Ц.Батцэцэг эхний тойрогт Кубын О.Кортесийг ялсан ч хоёрдугаар тойрогт Голландын Х.Жагерт цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -70кг жингийн С хэсэгт М.Даваасүрэн БНСУ-ын К.Сеонгёнд ялагдан мөн тэмцээнээ дуусгалаа. 
  • Харин эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн В хэсгийг тэргүүлэн барилдаж буй тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Беларусийн Ю.Векмурзаевийг ялж улмаар гуравдугаар тойрогт Шведийн Р.Пакекийг нэмэлт цагт ялсанаар В хэсгийн аваргийн төлөө барилдахаар боллоо. Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын А.Азизовтой барилдан ялагдлаа. Өмнө нь хоёр бөх энэ оны эхээр Европын нээлттэй тэмцээнд учраа тааран манай бөх ялагдаж байсан удаатай. Дагах барилдаанд манай бөх Австрийн Борчасшвилитэй барилдан нэмэлт цагт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

 

 Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

WWW.LIVETV.MN/SPORT СУВГИЙН 2019.09.21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР.hutulbur21 01

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.