ВИДЕО: Чөлөөт бөхийн ДАШТ-ний иж бүрэн медальтан С.Батцэцэг

 

 70360321 10162094727470167 2094634848516833280 o 01

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багийн анхны медалийг Үндэсний шигшээ баг, “Женко” клуб, “Цаст тайга” компанийн тамирчин Б.Болортуяатай хүртэж дараах өдөр нь 59кг жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” тэмцээний аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор дэлхийн хошой медальтан болсон билээ. Тэгвэл

www.livetv.mn/sport сайт чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээс гадна медаль хүртсэн тамирчдынхаа барилдаануудын бичлэгийг хүргэдэг уламжлалынхаа дагуу энэ удаад 

Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон тэрбээр эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр ялсан.

1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялсан.

Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан билээ.

Дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украиныг Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөг”-ийн хүчтэн гэдгээ тод томруунаар харууллаа.

 

WWW.LIVETV.MN/SPORT СУВГИЙН 2019.09.21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР.hutulbur21 01 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.