LIVE: Жүдо бөхийн Ташкентийн гран при медалийн төлөөх барилдаан

 

1EDF6057 1562377418 1562377419 01

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг болон эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаанууд явагдаж Монголын жүдочид дараах барилдаануудыг үзүүлжээ.

  • -66кг жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх болох Узбекистаны Ш.Артёмд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • -60кг жинд барилдсан Ж.Ариунболд Азербайжаны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • -66кг жинд Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж улмаар Киргизстаны А.Алтинбекийг ялж гуравдугаар тойрогт Израилийн залуу бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Казахстаны У.Саилыг цэвэр ялж гуравдугаар тойрогт ОХУ-ын С.Гилиазовад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой эхний тойрогт Казахстаны Е.Нурсулаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Азербайжаны Г.Маммадалиеваг яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Израилийн Г.Примотой барилдан цэвэр яллаа. Б.Хорлоодой Г.Примод энэ жил хоёр дараалан ялагдаад байсан хариугаа сайхан авлаа. Хагас шигшээд Марокко улсын жүдоч С.Ираоуиг цэвэр ялж алтан медалийн төлөө БНСУ-ын алдарт Жон Букёнтой барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт алдарт Жон Букёнг энэ оны Дюселдорфийн их дуулгаас жин өгсөн -52кг жинд зодоглож эхэлсэн юм. Тэрээр өөрийн үндсэн жин болох -48кг жинд Монголын алдарт М.Уранцэцэг аваргатай 12 удаа учраа тааран найман удаа ялагдаж байсан удаатай. Харин Б.Хорлоодойтой 2014 оны Улаанбаатар гран при тэмцээнд нэг удаа учраа тааран ялж байсан юм. 

 

 www.livetv.mn/sport сайтын өнөөдрийн хөтөлбөр. /2019.09.20-ны өдөр/

hutulbur 01 (1)5

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.