LIVE: Сумо бөхийн Аки башё 13 дахь өдөр

 

 9c2bd758b8c1e5333ac420aceb7880b47dc704e6 01 01 01 01

Харин башёг 12 өдрийн дараах байдлаар нэг л бөх 10 даваа хоёр унаатайгаар тэргүүлж байгаа нь Секиваке Такакейшо юм. Харин есөн даваа, гурван унаатай яваа таван бөх тэргүүлэгчийн ард "шил даран" өрсөлдөж байна. 

Аки башёг тэргүүлэгчид /2019.09.19/
Аки башёг тэргүүлэгчид /2019.09.19/

Цагтаа эзэн хааны цомыг өргөж явсан ч бэртлийн улмаас макүшита зиндаанд барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макушита зиндаанд дараалан зургаа давж өөрийн зиндааг тэргүүлж байна. 

Өнөөдрийн онцлох барилдаан бол башёг тэргүүлэгч Секиваке Такакейшо Озеки Гоеидотой барилдах оноолттой байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь 10 удаа учраа тааран барилдахад Озеки Гоеидо долоон удаад нь давж байсан юм. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул тухайн өдрийн барилдааныг нөхөж үзэхийг хүсвэл та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

hutulbur 01 (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.