LIVE: Чөлөөт бөхийн ДАШТ-ний хагас шигшээ барилдаан
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө Казахстан улсын Нур-султан хотноо зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдаж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар барилдаж МУГТ Э.Бэхбаяр 1/8 шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевт ялагдаж дагах барилдаан үүсэхийг хүлээх хэрэгтэй боллоо.
Харин бусад бөхчүүд болох хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар 1/4 шигшээ хүртэл тун сайн барилдсан ч мөн бүгд ялагдаж хагас шигшээд өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх болж байна.
Өнөөдрийн урьдчилсан барилдаануудыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.