Энэтхэг улс цахилгаан тамхийг бүрэн хориглолоо

 

Энэтхэгийн Засгийн газрын танхим цахилгаан тамхины импорт, экспорт, худалдаа, үйлдвэрлэлийг бүрэн хориглохоор болсон гэдгийг мэдэгджээ. Сангийн сайд Нирмала Ситараманы хэлснээр цахилгаан тамхи залуу үеийн дунд эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж хориг тавьсан гэлээ.

Тус улсын 1,3 тэрбум хүн амын дунд 100 сая насанд хүрсэн тамхи татдаг иргэн байгаа учраас цахилгаан тамхи үйлдвэрлэдэг компаниудын хувьд маш том зах зээл юм. Гэвч энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь одоог хүртэл бүрэн судлагдаагүй юм.

Эрх баригчдын санаачилснаар хоригийг зөрчвөл гурав хүртэл жил хорих ялтай байна. Харин уламжлалт тамхи болон түүнийг худалдаалдаг компани, аж ахуй нэгжүүдэд хамааралгүй юм.

 

3tq37mdo nirmala sitharaman ecigarettes pti 625x300 18 September 19

 

Залуу үеийнхэн нэгнээ дуурайх, дүр үзүүлэхийн тулд цахилгаан тамхийг ихээр хэрэглэж байна гэж Энэтхэг, Америкийн судлаачид тогтоожээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр цахилгаан тамхи гарснаас хойш тамхи татдаг иргэдийн тоо бага хувиар буурсан ч тогтвортой хэвээр ажиглагдаж байна гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.