Хятад улс 10,000 тн гахайн нөөцийн мах худалдаанд гаргана

 

Манай улсын гахайн махны нийлүүлэлтийн дийлэнхийг хангадаг урд хөрш БНХАУ-д гахайн өвчин гарснаас гахайн мах ховордож, үнэ нь огцом нэмэгдээд байгаа юм. Хятадын тэжээвэр гахайн 1/3 нь өвчилсөн гэж үзэж байгаа юм.

Пүрэв гарагт 10,000 тн нөөцийн хөлдүү махыг худалдаалах юм байна. Ингэхдээ цахимаар дуудлага худалдаа явуулах ба оролцогч нэг бүр дээд тал нь 300 тн-ыг худалдаж авах боломжтой.

Хятадад үндсэн зоогийн нэг хэсэг болсон гахайн нөөцийн махыг ирэх 10 дугаар сарын эхэнд тусгаар тогтнолын 70 жилийн ойгоо тэмдэглэх ард түмэнд зориулж худалдаанд гаргасан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.