"Чөлөөт бөхийн ДАШТ" Олимпийн хоёр жинд манай гавьяатууд барилдана

 

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

70982830 2723514781006658 7987943437397655552 n 01

ОЛИМПИЙН ЖИН:

57кг: “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ С.Цэрэнчимэд зодоглоно. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөх “Рио-2016” олимпийн болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай оноолт таарчээ. 

Эмэгтэйчүүдийн 57кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн 57кг жингийн оноолт

76 кг: Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, МУГТ О.Бурмаа тун хүнд сугалаа татжээ. Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Киантай хүч үзэхээр оноолт таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт энэ жингийн тэргүүлэгч Туркийн Ясемин Адар хүлээж байна. Түүний зоонд "Рио-2016” олимпийн наадмын аварга Канадын Эрика Уэйбе, олимп, ДАШТ-ий медальт ОХУ-ын Екатерина Букина, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Василисса Марзалюк, дэлхийн дэд аварга Алине да Сильва, хошой хүрэл медальт Японы Хирое Минагава, Эстоний Эпп Маэ гээд бүхий л шилдгүүд багтжээ.

Эмэгтэйчүүдийн 76кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн 76кг жингийн оноолт

ОЛИМПИЙН БУС ЖИН:

59 кг: “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор жиндээ гуравдугаар бичигдсэн учир хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскатай оноолт таарав.

Эмэгтэйчүүдийн 59кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн 59кг жингийн оноолт

65 кг: Польшийн нээлттэй тэмцээн, Оросын цомын нээлттэй тэмцээний аварга, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа 1/8 шигшээд энэ жилийн Польшийн нээлттэй тэмцээний аварга болоход шигшээд таарч ялсан Украины Ирина Кольяденкотой барилдахаар боллоо. 

Эмэгтэйчүүдийн 65кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн 65кг жингийн оноолт

Өчигдөр барилдсан манай бөхчүүдийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

Мөн түүнчлэн тэмцээний хуваарьтай танилцахыг хүсвэл энд дарна уу.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.