LIVE: "Чөлөөт бөхийн ДАШТ" хагас шигшээ барилдаан

 

IMG 1953 01

Олимпийн жин:

50кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанаа ОХУ-ын Екатерина Полещуктай хийж 7:9-өөр ялагдлаа. Екатрина цааш 1/8 шигшээд Шведийн П.Фредрикаг 8:1 харьцаагаар ялсан ч 1/4 шигшээд Азебейжаны С.Марияд цэвэр ялагдлаа. 

53кг жинд ОУХМ Э.Сумъяа эхний барилдаандаа Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан боловч 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзэн 2:5-аар ялагдлаа. Грекийн хагас шигшээд яг одоо дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаидатай барилдана. 

Олимпийн бус жин:

55кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзэж буй, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан. Харин шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдлаа. Түүний өрсөлдөгч хагас шигшээд ялалт байгуулбал Б.Болортуяа маргааш дагаж барилдана. Жакарра Винчестер яг одоо Туркын Г.Бедихатай барилдана. 
 
72кг жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 72кг 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа. БНХАУ-ын бөх яг одоо хагас шигшээд Украйны Б.Алинатай барилдана.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.