LIVE: Чөлөөт бөхийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байна

 

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ийн чөлөөт бөхийн төрөл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 

615OpaEBh4L

Чөлөөт бөхийн ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм. Өнөөдөр манай дөрвөн бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 53кг жинд манайхны салхийг хагалж ОУХМ Э.Сумъяа эхний барилдаандаа Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан боловч 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзэн 2:5-аар ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн 50кг жинд дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож буй, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанаа ОХУ-ын Екатерина Полещуктай хийж 7:9-өөр ялагдлаа.
72кг “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн 72кг 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөхчүүд өрсөлдөгч бөхчүүдээ хүлээх л үлдлээ.

Манай бөхчүүдийн оноолт болон дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.