ТОЙМ: EURO 2020 сонгон шалгаруулалтын эргэн тойронд
Хөлбөмбөгийн ертөнцөд ойрын өдрүүдэд EURO 2020 сонгон шалгаруулалтын тоглолтууд явагдаж байна.
Энэ сарын 5-ны өдрөөс өдөр бүр гал гарсан ширүүхэн тоглолтууд явагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар хэсгүүдийг таамгийн дагуу дэлхийн шилдгүүд тэргүүлж байна.
- А хэсгийг Англи
- В хэсгийг Украин
- С хэсгийг Герман
- D хэсгийг Ирланд
- Е хэсгийг Хорват
- F хэсгийг Испани
- G хэсгийг Польш
- Н хэсгийг Франц
- I хэсгийг Бельги
- J хэсгийг Итали улсын багууд тус тэргүүлж байна.
Эдгээрээс С хэсэгт Германы шигшээ баг 12 оноотойгоор тэргүүлж байгаа ч Хойд Ирланд ч мөн 12 оноотой явж байна. Энэхүү хоёр баг өчигдөр хоорондоо учраа тааран тоглож 0:2 харьцаагаар Германчууд буулган аваад байна.
EURO 2020 сонгон шалгаруулалтын тоглолтуудын хүрээнд орсон бүх гоолуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.