LIVE: Сумо бөхийн Аки башё 2 дахь өдөр

 

2019 sep leaflet en 01 01 01 01

Башёгийн эхний өдрөөс тун ширүүхэн өрсөлдөөнтэй эхэлсэн ба энэ удаагийн башёд Их аварга Хакухо М.Даваажаргал өвдөг шороодсон билээ. Тэрээр Ёкозүна цол хүртсэнээсээ хойш анх удаа башёгийн эхний өдөр өвдөг шороодож буй нь энэ юм. Өнөөдөр их аварга Комүсүби Абитай барилдах оноолттой байсан хэдий ч башёг цааш үргэлжлүүлэхгүй болохоо мэдэгдлээ.  

Өнөөдөр Какүрюү М.Ананд аварга өчигдөр их аваргыг давсан Хокутофужитэй барилдах оноолттой байгаа бол Ичиножо А.Ичинноров Озеки Гойедотой барилдах оноолт гарсан байна. 

Аки башёгийн эхний өдрийн барилдааны тойм бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Жич: Шууд дамжуулалтын бичлэг нь башё дуусахад хадгалагддаггүй тул та маргааш өглөөний тойм бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.