БНХАУ Android, iPhone гар утсуудыг хакерджээ

 

Хятадын Засгийн газарт ажилладаг хакерууд энэ жилийн эхэнд Шинжаан Уйгурын ард иргэдийг тагнан турших зорилготойгоор Android болон iPhone гар утсуудыг хакердсан тухай судлаачид мэдээлэв. Хакерчид гар утсанд нэвтэрч тэдний үйл хөдлөлийг хянах, мэдээллийг нь хуулбарлах систем суулгасан гэж үзжээ.

Энэ удаагийн баримтаар Засгийн газар цахим тагнуул явуулахад хангалттай эх сурвалж болох гар утас хэрэглэгчдийн ашигладаг цахим хаягууд, вебсайтууд байдаг гэдгийг харуулж байгаа юм. Зөвхөн уйгурууд ч биш Хонконгийн босогчид, Тайваний намууд зэрэг хэсэг бүлэг хүмүүсийг веб хуудсуудаар дамжуулан тагнан туршихад хялбар хэмээн Дижитал, цахим орон зайн бодлого хөтөлбөрийн захирал Адам Сегаль хэлжээ.

Үүнийг “нүх угаах” гэж нэрлэдэг байна.

CNN агентлагийн эх сурвалжид дурдсанаар Хятадын Шинжаан мужид амьдардаг исламын шашны цөөнх иргэд манай дэлхий дээр хамгийн их тагнан мөрдөгдсөн хүмүүс бөгөөд дахин сургах баазуудад хэдэн сая уйгур байгаа аж. Уйгуруудын оршин суудаг бүс нутагт аюулгүйн камерууд, царай таних системүүд хаа сайгүй.

Тэдэнтэй холбоотой Уйгур академи, Уйгур мэдээ зэрэг хайлтын эхэнд гарч ирсэн цахим хуудсууд нь тагнан турших боломжийн арга хэрэгсэл болж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.