Донецкт Украины туг өргөнө гэсэн Порошенкогийн үгийг Пушков тайлбарлажээ

Х.Өлзийбаяр

Донецкт Украины далбаа мандуулна гэсэн Украины ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн үгийг ОХУ-ын сенатч Алексей Пушков тайлбарлаж “” гэж твиттертээ бичсэн байна. Пушковынхоор бол Киев албан ёсоор Донецк, Луганскийн дээр украины далбаа мандуулах санаагаа орхихгүй, тэр л бодлогоо үргэлжлүүлсээр байгаа гэнэ. Порошенко бүр оросын Севастополь, Ялтыг оруулаад оросын хотууд дээр украины далбаа мандуулна гэж нэг бус удаа мэдэгдээд байгаа юм. Крымын парламентын дэд спикер Ефим Фикс украины ерөнхийлөгч асан Порошенкогийн үгийг тайлбарлан РИА Новости агентлагт Крымын дээр өөр улсын далбаа мандуулахгүй гээд Киевийг хойгийн статусын талаар өдөөн хатгахаа зогсоохыг уриалсан байна.

55823715 369987376928837 1203697256520220672 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.