“Кимбаб Чонгуг” солонгос хоолны газрын өргөтгөлийг албадан буулгаж байна

 

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Хоёрдугаар дөчин мянгатын 37 дугаар байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй

Тус солонгос хоолны газар нь холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай руу 60 орчим мкв талбайг хамарсан шилэн өргөтгөлийн барилгыг хууль бусаар барьж үйл ажиллагаа явуулсаар байсан юм.

Иймд тус өргөтгөлийн барилгыг албадан буулгах шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд, Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус солонгос хоолны салбарын эрхлэгч н.Лхагва нарыг байлцуулан албадан буулгах ажлыг эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.