Johnson & Johnson компанийг донтуулагч бодис ашигласан гэж үзэн 572 сая ам.доллараар торголоо

 

Америкийн эм үйлдвэрлэгч Johnson & Johnson компанийг 572 сая ам.доллараар торгох шийдвэрийг Оклахомагийн шүүхээс гаргалаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа үндэстэн дамнасан корпорацийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэв.

Оклахома мужид оны эхэнд OxyContin-ыг үйлдвэрлэгч Purdue Pharma-д 270 сая ам.доллар, Teva Pharmaceutical-д 85 сая ам.долларын хэрэг үүссэн боловч J&J компанийг буруутай гэж үзэн торгууль оногдуулжээ.

Шүүгч Тад Балкманы хэлснээр энэ удаагийн шүүхийн шийдвэр нийт Оклахомачуудын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой гэжээ. Торгуулийн мөнгийг унтуулагч эмэнд донтогчдыг эмчлэхэд зориулах юм байна.

2000 оноос хойш Оклахома мужид 6,000 иргэн унтуулагч эмийн тун хэтрүүлэн нас баржээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.