LIVE: Таеквондогийн багийн тулааны дэлхийн цом-2019

 

Таеквондогийн спортын нэгэн гайхамшигт тулааны төрөл болох багийн тулааны дэлхийн цомын тэмцээн наймдугаар сарын 23-25 өдрүүдэд БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдана. 

eventDocuments 83c2bbbf eae1 4b90 b3aa 3bb303fa306b 01 

Энэ удаагийн багийн тулааны дэлхийн цом тэмцээн нь эрэгтэй баг, эмэгтэй баг, холимог багийн төрөл гэсэн ангиллаар явагдах ба баг тус бүр хамгийн багадаа дөрвөн тамирчинтай оролцох юм. Мөн баг тус бүр сэлгээний тав дахь тамирчинтай байж болдог байна. Холимог багийн төрөлд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчдаас багаа бүрдүүлэн тулалдана. 

Багууд дөрвөн минутаар дөрвөн үе тулалдах ба үе хооронд нэг минутын завсарлагатай байна. Харин холимог багын төрөл нь дөрвөн минутаар гурван үе тулалдана. 

Шагналын сангийн хувьд:

  • Алтан медаль: баг тус бүр цом 20.000 америк доллар. Холимог багийн төрлөөр Токио-2020 Олимпын их наадамд багийн тулааны үзүүлэх тоглолтод оролцох эрх.
  • Мөнгөн медаль: баг тус бүр 10.000 америк доллар. 
  • Хүрэл медаль: баг тус бүр 5.000 америк долларын шагналын сантай. 

Өнөөдөр эмэгтэй багийн тулаан дараах оноолтын дагуу явагдана. 

Эмэгтэй багийн тулааны оноолт
Эмэгтэй багийн тулааны оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.