ХУД-ийн хүүхдийн эмнэлгийг шалгаж эхэлжээ
Өчигдөр фэйсбүүкт И.Булган гэх хаягтай эмэгтэй ХУД-ийн хүүхдийн эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэг настай дүү минь хүнд гэмтсэн гэх постыг оруулсан олон нийтийг цочирдуулсан үйл явдал болсон. Уг мэдээллийн дагуу ХУД-ийн хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг шалгаж эхэлжээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарна. Тэгэхээр албан ёсны мэдээлэл өгнө” гэв. Бид энэ асуудлаар НМХГ-аас ямар ажил хийж байгааг тодруулахад “Хохирогч хүүхдийн ар гэрийн зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор гомдол мэдээлэл гаргаагүй. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр тархсан дуулиантай мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын газраас бүрэлдэхүүн гаргаж, алдаа гаргасан гэх эмнэлгийн байгууллагыг шалгаж байгаа. Албан ёсны дүгнэлт гарахаар мэдээлэл өгнө” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.