ВИДЕО: Монголын Таеквондочдын ялалтын мэдээ үргэлжилсээр

 

Сүүлийн үед Монголын таеквондогийн тамирчид тив, дэлхийд алдраа цуурайтуулсаар байна. 

Fisu 01 01 

Өнгөрөгч долоо хоногт Вьетнам улсын Хо Ши Мин хотноо Азийн 34 орны тулаанчид өрсөлдсөн хоёр дахь удаагийн Азийн нээлттэй тэмцээнд манай улсаас Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дараах дөрвөн тамирчин дасгалжуулагч багш Хур Ин Ён, Д.Лхагвадорж нарын удирдлага дор оролцон -58кг жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртлээ. 

68604074 470120140501846 8338770904599232512 n

  • -54кг жинд П.Дүүрэнжаргал
  • -58кг жинд М.Түмэнбаяр
  • -63кг жинд Э.Буяншагай
  • -68кг жинд А.Нацагдорж нар оролцлоо.

Мөн түүнчлэн өсвөр үе, залуучуудын ангилалд дасгалжуулагч, багш Н.Баттулгын хамт гурван тамирчин өрсөлдөж хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.  

  • Залуучуудын ангиллын -48кг жинд Э.Эхо алтан медаль /эрэгтэй/
  • Залуучуудын ангиллын -49кг жинд Д.Нямаа хүрэл медаль /эмэгтэй/
  • Өсвөр үеийн -33кг жинд Н.Амин-Учрал алтан медаль тус тус хүртлээ. 

Эрэгтэйчүүдийн -58кг жинд үндэсний шигшээ баг, "Алдар" спортын хорооны тамирчин ОУХМ М.Түмэнбаяр Энэтхэг, Филиппин, Тайландын тамирчдын тус тус хожиж мөнгөн медаль хүртлээ. Хагас шигшээд түүнтэй тулалдсан Тайландын тамирчин С.Рамнаронгийн хувьд дэлхийн хошой хүрэл, ази тивийн хошой мөнгөн медальтай шилдэг тулаанч юм. Аваргын алтан медалийн төлөө насанд хүрэгч, залуучуудын Ази тив, дэлхийн аварга БНСУ-ын Жан Жунтай тулалдан 14:9 онооны харьцаагаар ялагдсан байна.  

68756691 411341119505970 6544156735936921600 n

Манай тамирчдын оноолтыг танилцуулж байна. 

Насанд хүрэгчдийн -58кг жин
Насанд хүрэгчдийн -58кг жин

 

Өсвөрийн -33кг жин
Өсвөрийн -33кг жин

Залуучуудын -48кг жин
Залуучуудын -48кг жин

 

Залуучуудын -49кг жин
Залуучуудын -49кг жин

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.