ВИДЕО: Н.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

 

“Таллин-2019” чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш зохион байгуулагдаж дууслаа.

Freestyle Junior World Championship 2019 in Tallinn (1 von 45) 01

Чөлөөт бөхийн сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 53кг жинд залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, “Монголиа Опен” болон “Байгаль Опен” ОУТ-ий мөнгөн медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монголын багийн цорын ганц мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын залуучуудын ДАШТ-ий 11 дэх мөнгөн медаль болж байна.
Залуучуудын ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглосон тэрбээр эхний даваанд гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Ассилзат Сагымбайг 10:0-ээр, хагас шигшээд БНХАУ-ын Мей Дулажиг 12:9-өөр тус тус ялсан. (Н.Анударийн хэсгийн барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу)

Freestyle Junior World Championship 2019 in Tallinn (6 von 45)

Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн Будапештын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнад 2:7-гоор ялагдлаа.
Өнгөрсөн жил Трнавагийн залуучуудын дэлхийн аваргад энэ жинд ОУХМ Б.Энхцэцэг хүрэл медаль хүртэж байлаа. ОУХМ Б.Энхцэцэг, Спортын мастер Н.Анударь нар нэг багшийн шавь нар юм. 

Freestyle Junior World Championship 2019 in Tallinn (8 von 45)

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.