Н.Анударь Алтан медалийн төлөө барилдана
Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж байна.
Өчигдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -53кг жинд барилдсан Хилчин спорт хорооны тамирчин Н.Анударь урамтай сайхан барилдаануудыг үзүүлж алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Тэрээр эхний барилдаанаа Казахстан улсын бөх А.Сагимбуйтэй барилдан цэвэр ялсан юм.
Улмаар хагас шигшээд БНХАУ-ын М.Мейдуолажитэй барилдан 12:9 харьцаагаар буулган авч алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Н.Анударь алтан медалийн төлөө залуучуудын төдийгүй насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харуна Окунотой өнөөдөр барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.