ВИДЕО: Супер цомын эзэн Ливерпүүл

 

Өнгөрсөн шөнө Турк улсын Истанбул хотноо УЕФА супер цомын тэмцээнд Английн шилдэг хоёр багийн тулаан өрнөлөө. 

Түүхийг сөхөн харвал Аваргуудын лигт түрүүлсэн баг "Супер цом"-д түрүүлдэг гэвэл эндүүрэл. Нийт 43 удаагийн тоглолтод 23 удаад нь Аваргуудын лигт түрүүлсэн баг "Супер цом"-д түрүүлсэн байдаг байна. Аваргуудын лигийн шинэхэн аварга Ливерпүүл клуб, Европын лигийн аварга Челси клубын тоглолт ширүүхэн өрнөлөө. Челси клуб 1998 онд Реал Мадрид багийг 1:0 харьцаагаар хожиж Супер цомд түрүүлснээсээ хойш гурав дахь удаагаа финалдсан ч дараалан ялагдал хүлээлээ. Харин Ливерпүүл клубын хувьд дөрөв дэх удаагаа Супер цомыг өргөлөө. 

Тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагт 2:2 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтоор Ливерпүүл клуб цомын эзнээр тодорлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.