Мэс заслын үеэр хиймэл шүд хоолойд нь тээглэсэн байжээ

 

Их Британийн 72 настай иргэн мэс засалд орох үед хоолойд нь хиймэл шүд гацаж эмнэлгийн ажилтнууд найм хоногийн турш мэдээгүй өнгөрсөн хэрэг гарчээ. Британи Эрүүл мэнд сэтгүүлд энэ талаар нийтэлсэн ба эрэгтэйн хоолой багалзуурдаж, амьсгалахад хүндрэлтэй болж, амнаас нь цус гаран эмнэлэгт ирэхэд ам зайлагч, үрэвсэл дарагч антибиотик өгч буцаажээ.

Нэр нь үл мэдэгдэх эрэгтэй хамгийн анх хэвлийн хэсэгт нь хортой бөөгнөрөл үүссэн байсныг авахуулахаар эмнэлэгт хэвтжээ. Эрэгтэйг хагалгаанд орохын өмнө эмч нар түүний аман дахь хиймэл шүднүүдийг гаргасан байна. Хагалгаанаас хойш зургаа хоногийн дараа эрэгтэйн амнаас цус гарч хөндүүрлэн иржээ. Түүний хоолойд найм хоногийн турш тээглэсэн хиймэл шүднээс болж төвөнх орчимд хавдаж пэмбийсэн байв.

 

190812111343 02 dentures exlarge 169

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.