Шинэхэн дэлхийн аварга өнгөтэй байна

 

Снукер биллиардын дэлхийн шилдгүүд оролцсон "International Championship" тэмцээн БНХАУ-ын Дакин хотноо энэ сарын 4-11 өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. 

international 01

"International Championship" тэмцээн анх 2012 онд зохион байгуулагдаж Жадд Трамп түрүүлж байсан бол уг тэмцээн найм дахь удаагаа зохион байгуулагдахад Жадд Трамп дахин түрүүллээ. International Championship тэмцээн нь чансаа болон шагналын сангаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон UK Championship тэмцээнүүдийн дараа буюу гуравт орох чансаа өндөртэй тэмцээн юм. Нийт шагналын сан нь монгол мөнгөөр гурван тэрбум орчим төгрөг юм. 

68423304 10156204809207062 6217339621978669056 o

64 тамирчин оролцсон энэ удаагийн International Championship тэмцээний шигшээ барилдаанд Жадд Трамп болон Шон Мөрфитэй тунан үлдсэн ба тэд өмнө нь 30 учраа тааран тоглоход Жадд Трамп 21 удаа хожоод байсан юм. Шигшээ тоглолтод 10-3 харьцаагаар Жадд Трамп хожиж түрүүлсэн байна. Жадд Трампын хувьд энэ он гарсаар гурав дахь чансаа өндөртэй тэмцээнд түрүүлж буй нь энэ юм. Уг тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

67813643 10156205295097062 7097438709385003008 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.