LIVE: Таеквондогийн өсвөр үеийн ДАШТ-2019 сүүлийн өдөр

 

Өсвөр үеийн таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө буюу сүүлийн өдрөө явагдаж байна.

TKDD 4 01 

Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хур Ин Ён, дасгалжуулагч, багш нар болох М.Мягмарбаяр, Ү.Ган-Эрдэнэ, Б.Хатанбаатар нарын удирдлага дор 13 тамирчин оролцож байгаагаас одоогийн байдлаар хараах медаль аваагүй байна. Өнөөдөр манай үлдсэн дараах дөрвөн тамирчин дэвжээнд гарч тулалдах юм. 

  • Эрэгтэйчүүдийн -49кг жинд Т.Энхжин /Олимп клуб/ эхний тойрогт Оман улсын тулаанч А.Нассертэй тулалдана. /хоёрдугаар дэвжээний дөрөв дэх тулаан/

49

  • Эрэгтэйчүүдийн -57кг жинд Э.Цэрэнжав /Торнадо кик клуб/ эхний тойрогт Украйны М.Симуртай тулалдана. /нэгдүгээр дэвжээний ес дэх тулаан/

57

  • Эмэгтэйчүүдийн -37кг жинд Г.Гантуяа /Хүч спорт хороо/ эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Израйль болон Тайландын тулаанчдын ялсантай нь тулалдана. /хоёрдугаар дэвжээний 18 дахь тулаан/

37em

  • Эмэгтэйчүүдийн +59кг жинд Г.Отгончимэг /Хүч спорт хороо/ эхний тойрогт БНСУ-ын Ж.Хэёнжитэй тулалдана. /гуравдугаар дэвжээний 22 дахь тулаан/

+65

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 

Медалийн төлөөх тулааныг Улаанбаатарын цагаар 17:00 цагаас шууд дамжуулна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.