LIVE: Таеквондогийн өсвөр үеийн ДАШТ-2019

 

Таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 

taekwon [Recovered] 01 

Дэлхийн 64 орны 550 гаруй тамирчид оролцох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 13 тамирчин Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Хур Ин Ён, дасгалжуулагч багш Б.Хатанбаатар, Ү.Ган-Эрдэнэ, Мягмарбаяр нарын удирдлага дор оролцож байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэх юм.

Өнөөдөр хуваарь ёсоор манай гурван тамирчин дараах оноолтын дагуу тулалдана. /Тэмцээн Улаанбаатарын цагаар 12:00 цагт эхлэнэ./

Эрэгтэйчүүдийн -65кг жинд Хүч спорт хорооны тамирчин А.Азбаяр эхний тойрогт Румын улсын тулаанч С.Лаурентитэй гуравдугаар дэвжээнээ тулалдах хуваарьтай байна. /гуравдугаар дэвжээний гурав дахь тулаан/

65

Эмэгтэйчүүдийн -29кг жинд Л.Хонгорзул /Алдар спорт хороо/ эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНСУ болон Маракко улсын тамирчдын хожсонтой нь тулалдах оноолттой байна. /хоёрдугаар дэвжээнээ арав дахь тулаан/

29

Эмэгтэйчүүдийн -33кг жинд Ц.Гүнчинхорлоо /Мараната клуб/ эхний тойрогт Энэтхэг улсын тулаанч Х.Ражендракумартай тулалдах оноолттой байна. /хоёрдугаар дэвжээний тав дахь тулаан/

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх: 

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.