LIVE: Жүдо бөхийн "Asian Judo Open Taipei" ОУТэмцээний медалийн төлөөх барилдаан
Тайвань улсад жүдо бөхийн олон улсын "Asian Open Taipei" тэмцээн хоёр хоногийн турш зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -70, -78, +78кг жингүүдийн барилдаан явагдлаа. Манай бөхчүүдээс өнөөдөр эрэгтэйчүүдийн +100кг жинд Б.Мандалбат, эмэгтэйчүүдийн -70кг жинд М.Даваасүрэн, Б.Оюунтүлхүүр, -78кг жинд Б.Эрдэнэт-Од, +78кг жинд А.Адьяасүрэн нарын таван бөх барилдсанаас гурван бөх медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
- Эмэгтэйчүүдийн -70кг жинд барилдсан М.Даваасүрэн эхний тойрогт Вьетнамын бөхийг, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг тус тус ялж хагас шигшээд Японы бөхийг ялснаар тун удахгүй аваргын алтан медалийн төлөө мөн Японы Сато Мизухотой барилдана. М.Даваасүрэнгийн хувьд өнгөрсөн жил уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
- Эмэгтэйчүүдийн -78кг жинд барилдсан Б.Эрдэнэт-Од Энэтхэгийн бөхийг ялж хагас шигшээд Тайванийн бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн +78кг жинд А.Адьяасүрэн хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Дахетэй барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.