Самсунг компани Galaxy Fold-ын сайжруулалтыг амжилттай дуусгажээ

 

Өнгөрсөн долоо хоногт Самсунг компани Galaxy Fold-ын сайжруулалтыг амжилттай дуусган ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар болсон гэдгээ олон нийтэд зарлалаа.

Уг нь утас өнгөрсөн хавар худалдаанд гарах байсан ч тодорхой гэмтлүүдийн улмаас өдийг хүртэл хойшлоод байсан юм. Худалдаанд гарах үнэ нь өмнөхөөрөө буюу 1,980 ам.доллар байх аж.

Хэдийгээр Galaxy Fold анх танилцуулагдах үед хэрэглэгчдийн дунд хүлээлт өндөр байсан ч маш олон асуудлууд үүсч байсан бөгөөд тэдгээр гэмтэлүүдийг засахын тулд худалдаанд гаргахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаас өөр аргагүй байсан билээ. .

Харин тэд энэ удаа амлалтаа биелүүлж тус утасны гэмтлүүдийг засаж, дэлгэц болон нугасанд үүсдэг асуудлуудыг шийджээ. .

 BezgeTppr32wovgyJTwbeH 768 80

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.