Снукер биллиардын Рига Мастерс тэмцээнд Ян Бинтао түрүүллээ

 

Снукер биллиардын дэлхийн чансаа олгох Рига Мастерс тэмцээн зургаа дахь удаагаа Латви улсын Рига хотноо зохион байгуулагдаж дууслаа.

111111111 01

Снукер биллиардын 2019/2020 шинэ улирлын чансаа олгох эхний тэмцээн болох Рига Мастерс тэмцээн нь 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн байна. Уг тэмцээнд Австралийн Нейл Робертсон хоёр удаа түрүүлээд байсан ч (2016, 2018 он) энэ удаагийн тэмцээнд тодорхойгүй шалтгаанаар өнжсөн юм. Монгол мөнгөөр нэг тэрбум орчим төгрөгийн шагналын сантай Рига Мастерс тэмцээний финалд хэний ч таамагт байгаагүй БНХАУ-ын Ян Бинтао (дэлхийн чансааны 21-т эрэмбэлэгдэж байна) болон Английн Марк Жойс (дэлхийн чансааны 54-т эрэмбэлэгдэж байна) нар тунан үлдэж БНХАУ-ын Ян Бинтао Рига Мастерс тэмцээний шинэ аваргааар тодорлоо. 

67351523 10156174582052062 3326747681681833984 o1

Ян Бинтаогийн хуьд энэ жил дөнгөж 19 настай бөгөөд мэргэжлийн түвшинд маш тоглолтыг үзүүлж байгаа юм. Тэрээр 13 насандаа мэргэжлийн ангилалд тоглож эхэлсэн байдаг. Рига мастерс тэмцээнд түрүүлсэн нь дэлхийн чансаа олгох тэмцээнд анх удаа түрүүлж буй нь энэ юм.  

67666496 10156174834417062 4945447042236284928 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.