LIVE: Жүдо бөхийн Загребийн гран при хоёр дахь өдөр

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг гран при тэмцээнүүдийн нэг болох Загребийн гран при тэмцээн Хорват улсын Загреб хотноо хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

 zagreb222 01

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах бөхчүүд барилдах хуваарьтай байна. 

  • Эрэгтэйчүүдийн -73кг жинд Б.Эрхэмбаяр
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Баасанжаргал
  • Эмэгтэйчүүдийн -70кг жинд М.Даваасүрэн нар барилдах юм. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинд нийт 59 жүдоч өрсөлдөж байгаа нь Загребийн гран при тэмцээний хамгийн олон оролцогчтой жин болж байна. Уг жинд Б.Эрхэмбаяр эхний тойрогт Энэтхэг улсын жүдоч Н.Висхалтай барилдах оноолттой байна. 

Grand Prix Zagreb 2019   contest sheet (3)73

Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй Б.Баасанжаргалын хувьд эхний тойрогт Румын улсын жүдоч Д.Аделинатай барилдах оноолттой байна. 

Grand Prix Zagreb 2019   contest sheet 63

Эмэгтэйчүүдийн -70кг жинд барилдах М.Даваасүрэн эхний тойрогт БНХАУ-ын Зу Яатай барилдах оноолттой байна. 

Grand Prix Zagreb 2019   contest sheet (5)70

 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх: 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.