ТОЙМ: М.Ананд аварга 1000 дахь барилдаанаараа ээлжит түрүүгээ хүртлээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын Нагоя башё өрсөлдөөн дүүрэн явагдаж дууслаа. 

Untitled 2 01

Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр башёг тэргүүлэгч монгол аваргууд хоорондоо барилдсан ба Какүрюү М.Ананд аварга макүүчи зиндаанд 1000 дахь барилдаанаа хийсэн нь онцлог байлаа. Тэрээр их аварга Хакүхо М.Даваажаргалыг давж мэргэжлийн сумод зургаа дахь түрүүгээ хүртлээ. М.Ананд аварга Нагоя башёд анх удаа түрүүлж буй нь энэ юм. 

Нагоя башёд Монголын 22 сумоч 4 зиндаaнд хүч үзсэнээс 14 бөх 50-аас дээш хувийн амжилт үзүүллээ. Ирэх намрын башёд монгол бөхчүүдийн хувьд дээд зиндаанд хэд хэдэн бөх шинээр гарч ирэх магадлалтай ба дээд зиндаанаас мөн зиндаа доошлох бөхчүүд ч байх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.