ТОЙМ: Их аварга унасан 9 дэх өдрийн барилдааны тойм
Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаан тун сонирхолтой өрнөлөө. Найман өдрийн дараах байдлаар Монгол аваргууд "уламжлал ёсоор" башёг уналгүйгээр тэргүүлж байсан бол өчигдөр Их аварга Хакухо М.Даваажаргал Ичиножо А.Ичинноровтой барилдан уналаа.

Ийнхүү их аварга унаснаар башёг тэргүүлэгчдийн байранд өөрчлөлт орж дараах байдалтай байна.
- Ёкозүна Какүрюү 9-0
- Ёкозүна Хакүхо 8-1
Озеки Такаяасу, Мёогирюу, Томоказе, Теруцуёсши нарын дөрвөн бөх долоон даваа хоёр унаатай явж байна.
Харин өчигдрийн барилдаанд өвдөг шороодсон Тамаваши Мөнх-Оргил маань нэг даваа найман унаатай болсноор ирэх башёд секиваке цолоо хураалгах болоод байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.