Э.Оюунболд арслан Улсын баяр наадамд түрүүлж, Улсын аварга боллоо

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Үндэсний их баяр цэнгэл наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга боллоо.

Хоёрдугаар зууны агуу их аварга Б.Бат-Эрдэнээс хойш Хэнтий нутгаас төрсөн анхны аварга нь Э.Оюунболд байлаа. Тэрбээр үзүүр, түрүүний барилдаанд Улсын аварга Н.Батсуурийг шуудагнаас голлож түрэх мэхээр давж наадамчин олноо баясгалаа.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.