Улсын арслан Ц.Содномдорж, Улсын арслан П.Бүрэнтөгсийг давлаа

 

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын арслан Ц.Содномдорж, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгсийг хаялцах барьцнаас цээжин дээрээ өргөж гарган ирж давснаар шөвгийн дөрөвт үлдлээ.

Улсын арслан Ц.Содномдорж Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж арслан цолны болзол хангаж байсан бол энэ жил цолоо ахиулж аварга цолонд хүрэх бөхчүүдийн нэг хэмээн бөхөнд хорхойтой Монгол түмэн ярьж, хүлээж байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.