Улсын арслан Э.Оюунболд шөвгийн дөрөвт үлдлээ
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анарыг барьц сонгооны барьцнаас шахаж татах мэхээр давснаар шөвгийн шөрөвт үлдлээ. Энэ хоёр бөх өмнө нь дөрвөн удаа таарч барилдахад Э.Оюунболд арслан гуравт нь давж байсан юм. Улсын начин Д.Анар Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Б.Бат-Өлзийг давж харцага цолны болзлыг хангаад байсан юм. Энэ жилийн наадамд ганцхан харцага төрсөн нь Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын начин Д.Анар байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.