Улсын гарьд Б.Гончигдорж долоо давлаа

 

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Улсын аварга Ч.Санжаадамбыг нохой мордох мэхээр өвдөг шороодуулж Улсын баяр наадмын дунд шөвөгт үлдлээ. Энэ хоёр бөх өмнө есөн удаа учраа таарахад Улсын аварга Ч.Санжаадамба наймд нь давж байжээ. Улсын баяр наадмын түрүү бөхийн тааварт бичигдэж байсан Ч.Санжаадамба аварга ийнхүү долоогийн даваанд өвдөг шороодлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.