“Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх 152 хавтаст хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.ДАМДИН-ОЧИР

Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсч ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан.

Уг хэрэгт Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн захирал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байв.

Хамгийн сүүлд энэ хэрэгтэй холбоотойгоор тэр үед УИХ-ын дарга байсан, одоогийн ЕТГ-ын дарга З.Энхболдыг 2019 оны зургадугаар сарын 26-нд АТГ-аас дуудаж гэрчийн мэдүүлэг авсан юм. Тэрээр АТГ-т мэдүүлэг өгч гарч ирээд "…АТГ-т гэрчийн мэдүүлэг өглөө. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үеийн УИХ-ын дарга намайг, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлж авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татаж байгаа юм байна. Ийм зүйл байхгүй, байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэллээ" гэж мэдэгдсэн.

Тэгвэл уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. .

Ингэхээр олны анхаарлыг татаад байсан дуулиант хэргүүдийн нэг шүүхийн мэдэлд шилжиж байгаа юм.

zuunii medee31

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.