Хуруу шилэнд тогтоосон үр хөврөлийг андуурсан гэж шүүхэд өгчээ

 

Калифорнийн нөхөн үржихүйн эмнэлэгт Нью-Йоркийн хос хуруу шилэнд үр тогтоож ихэр хөвгүүд тээж төрүүлжээ. Гэвч хос хөвгүүдээ төрсний дараа маш их гайхаж цочирдсон байна. Учир нь Ази гаралтай хосын төрүүлсэн хүүхдүүд тэдэнтэй огт адилгүй байжээ.

Хүүхдүүдэд ДНХ-ын шинжилгээ хийхэд үр суулгасан эрэгтэй эмэгтэй хоёртой огт холбоогүй байсан тул асран халамжлахаас татгалзахаар шийджээ. Түүгээр зогсохгүй хуруу шилэнд тогтсон үрийг андуурч сольсон эмнэлэгт зарга үүсгэж шүүхэд хандсан байна. Үндсэн төлбөрөөс гадна эмчилгээ, лабораторийн үзлэг шинжилгээ, замын зардал зэргийг нэхэмжилсэн байна.

Хуруу шилэнд үр тогтоохын тулд эхийн өндгөн эсийг авч эргэн хэвлийд суулгадаг. Төрөх хүртэл эхо үзлэгт орохдоо хөвгүүдтэй болохоо мэдэж байсан ч царай зүс бусад зүйл тодорхойгүй байсан тул ямар нэг сэрдлэг төрөөгүй байна. Хүүхдүүдээ мэндэлсний дараа өөрсдийнх биш гэдгийг мэдээд сэтгэлээр унажээ.

 

 107787972 mediaitem107787969

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.