АНУ-ын зардал ихтэй тусгаар тогтнолын баяр ба Трампын ховорхон тохиох эелдэг мэндчилгээ

 

АНУ 1776 оны долдугаар сарын 4-ний өдөр Их Британиас тусгаар тогтнолоо зарлаж дэлхийн хамгийн агуу гүрэн болон хөгжсөн түүхтэй. Зарим хэвлэлүүд түүний мэндчилгээг найрсаг төдийгүй эвлэлдэн нэгдэхийг уриалсан байсныг онцолжээ.

Дональд Трамп: Бид цаашид ижил зорилго тээсэн нэгдмэл улсыг үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй. Зорилгынхоо төлөө үнэнч шударга байж, агуу түүхээ үүрд дурсан санаж, илүү сайхан ирээдүйн төлөө зогсолтгүй тэмцэж, Америкийн хийж чадахгүй зүйл үгүй гэдгийг харуулах болно.

 

2019 07 04T224940Z 1493948745 RC147963CA10 RTRMADP 3 USA JULYFOURTH TRUMP 1024x683

 

Армийн 750-800 бие бүрэлдэхүүн тусгаар тогтнолын баярт оролцож Вашингтоны үндэсний хамгаалалтын газрын 900 гаруй бүрэлдэхүүн авто замын хөдөлгөөн, гудамж талбай, тээврийн хэрэгслийг хянасан байна. “Salute to America” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цог жавхлант баярын жагсаалыг зохион байгуулжээ.

Дональд Трамп: Бид өнөөдрийн баяраа агуу түүх, ард түмэн, үндэсний туг далбааг бахархалтайгаар хамгаалж буй баатруудын хамт тэмдэглэж байна. Энэ бол хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэзээ ч бууж өгөөгүй зоригт ард түмний цаг тооны бичгийн үргэлжлэл юм.

 

738817464

?m=02&d=20190704&t=2&i=1404584196&r=LYNXNPEF631LS&w=1280

 

АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр 16 дахь Ерөнхийлөгч Абрам Линколны дурсгалт талбайд болсон баярын арга хэмжээнд зориулж 5,000 тасалбарыг Цагаан ордноос худалдаанд гаргажээ. Гэвч шүүмжлэгчид татвар төлөгчдийн мөнгийг онц хэрэгцээгүй зүйлд дэмий үрж зарж байна хэмээн буруутгалаа.

 

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.