Япон: Цаг агаарын онц ноцтой үзэгдлээс сэргийлж сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

 

Японы өмнөд хэсгийн 13,3 сая оршин суугчтай Кюшу арлын ихэнх нутагт өнөөдөр их хэмжээний бороо орох тул сая гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг эрх баригчид тушаажээ. Тус аралд сард дунджаар 319 мм хуртунадас ордог бол дан ганц пүрэв гарагт 300 мм гаруй хэмжээтэй усан бороо цутгаж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байна.

Кюшу арлын Кагошима мужид ердөө  24 цагийн дотор урьд өмнө орж байгаагүй их хэмжээний бороо орж  хөрсний гулсалт үүсч үер болохыг анхаарууллаа. Энэ муж нь 1,6 сая хүн амтай, энэ долоо хоногийн эхэнд Кагошима хотод хөрсний гулсалтаас болж нэг эмэгтэй амь эрсэджээ.

Японы цаг уурын газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулан мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийжээ. Хурлын дараа

Япон улсад зургаа, долдугаар саруудыг борооны улирал гэж үздэг. Өмнөд нутгаар үүлэрхэг, хүйтэн цаг агаар зонхилдог байна. Өнгөрсөн оны долдугаар сард үерийн улмаас 200 орчим иргэн амиа алдсан нь 2011 онд тохиосон газар хөдлөлт, цунамигаас хойш хамгийн их гарз хохирол учруулсан байгалийн гамшиг болсон юм.

 

bV FAWqA823FgUFlTXWNqdEw5nPFXuUaI7T80gIU2n6rXls9Cy99QTNeJWjLday2iYq6YFxXDU9OW2P DN1q14tV5YYo8OYmpp99qJp4pZl82bNgB M= w600 h400 p

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.