Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой 98 тэрбум төгрөг бүхий 185 эд хөрөнгө байна. Түүний эд хөрөнгийн тухай бүртгэл мэдээллийг ЗГХЭГ-аас хүсэлт гаргаж АТГ-аас авчээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.
Ш.Батхүүгийн “Мах маркет”, “Олон овоот” ХХК зэргээс гадна одоог болтол ашиглагдаж байгаа шатахуун түгээх станциуд байсаар байтал мөнгө байхгүй гэж хэлсээр л байна. Энэ мэтээр төрийн мөнгийг үнэгүйдүүлдэг бүлэг хүмүүс байна.
Жишээ нь, Хөгжлийн банк. Нэг ч төгрөг төлөөгүй хүн байна. Анхнаасаа л төлөхгүй гэсэн зорилготой авсан нь одоо харагдаж байна. Гэтэл эдгээр хүмүүс “шүүхэд өгчихөөч” гэж бүр гуйгаад байна. Тэдний хувьд шүүхэд очих нь бахдалтай хэрэг болчихож. Шүүхэд өгөхөөр авсан зээлийнхээ 10-15 хувийг шүүгчдээ авлига хэлбэрээр өгдөг юм шиг байгаа юм. Ингээд хэрэг нь дарагдаад, шүүгч нь баяжаад, улс хохирдог.
Олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын том схем байна гэж харж байна. Гэтэл манайд мөнгө угаахтай холбоотой нэг ч хэрэг шийдэгдээгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2014 оны 08-р сарын 07-ны өдөр гарсан. 8794 иргэн25 мянган ААН, харъяалалгүй 448 иргэн 33,3 их наядыг ил тодоор идсэн. Монгол улс энэ хуулиас болоод туйлын хүнд нөхцөлд орчихоод байна.
Энэ мэт нөхцөл байдлаас Олон улсын валютын сангаас ямар дүгнэлт өгч байна, олон улсын терорризмтай тэмцэх байгууллага ямар дүгнэлт өгч байгааг бид ярилцаж байна.