Фиба 3х3 сагсанбөмбөгийн "Эдмонтон 2025" дэлхийн цувралд Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцож байна.
Канад улсад зохион байгуулагдаж буй "Эдмонтон 2025" дэлхийн цувралд дэлхийн шилдэг багууд оролцож байгаа ба Улаанбаатар ММС Энержи баг С хэсэгт АНУ-ын Миами болон Венесуэлийн Каракас багуудтай өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд манай багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар багтсан байна.
Манай баг өнөөдөр хэсэгтээ дараах тоглолтуудыг гүйцэтгэлээ.
Улаанбаатар 18:21 АНУ-ын Миами
Улаанбаатар 21:10 Венесуэлийн Каракас
Ийнхүү манай баг хэсгээсээ 2-оор гарч хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багтай өнөөдөр шөнө /наймдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө/ Улаанбаатарын цагаар 02:20 цагт тоглох хуваарьтай байна.