🔴 LIVE: Өнөөдөр манай найман бөх зодоглоно

Сурталчилгаа
🔴 LIVE: Өнөөдөр манай найман бөх зодоглоно

Жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

11 сарын 18-19-ний өдрүүдэд жүдо бөхийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа ба манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна. Монголын баг, тамирчдын бүрэлдэхүүнийг ЭНД дарж үзнэ үү. 

Залуучуудын Ази тивийн аваргын эхний өдөр эмэгтэй - 48кг,- 52кг, - 57кг, эрэгтэйчүүдийн - 60кг, - 66кг; - 73кг жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн Мон-Алтиус дээд сургуулийн оюутан Н.Мэндсайхан хүрэл медаль хүртлээ. Н.Мэндсайханы хүрэл медаль хүртсэн ганган барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр манай улсаас найман бөх барилдана. 

Эмэгтэйчүүдийн -63кг жинд: Х.Маралмаа D хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Туркменистаны бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн D хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг жинд: А.Лхагважав А хэсэгт эхний тойрогт гоц мөргөж улмаар хэсгийн аваргын төлөө Киргизстаны бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн А хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -78кг жинд: Хоёр хоногийн өмнө өсвөрийн Ази тивийн аваргад түрүүлсэн А.Дуламсүрэн С хэсгийн эхний тойрогт Ираны тамирчинтай учраа таарсан байна. А.Дуламсүрэнгийн өсвөрийн Ази тивийн аваргын алтан медалийн төлөөх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -78кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жинд: Б.Тэргэлнаран эхний тойрогт гоц мөргөж улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн А хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -81кг жинд: Г.Түвдэнренчин эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт түүнтэй өрсөлдөх Киргизстаны бөх жингээр хасагдсан тул шууд хэсгийн аваргын төлөө барилдана. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -90кг жинд: М.Ананд эхний тойрогт Ираны бөхтэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн А хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100кг жинд: А.Баттулга эхний тойрогт Кувейтийн бөхтэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн D хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жинд: Г.Хангарьд С хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт гоц мөргөж хэсгийн аваргын төлөө Казахстан болон Ираны бөхийн хэн ялсантай барилдана. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн С хэсгийн оноолт

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0