Монголын баг дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
Монголын баг дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй баг дэлхийн шилдэг тамирчид урилгаар оролцдог дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. 

 

АНУ-ын Айова мужид зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээний хэсгийн барилдаанд манай эмэгтэй баг Японы хүчирхэг багийг буулган авч медалийн төлөө барилдах эрхтэй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Медалийн төлөөх барилдаанд "уламжлал ёсоор" АНУ-ын багийг манай бүсгүйчүүд 7:3 харьцаагаар буулган авлаа. Уламжлал ёсоор гэсний учир нь манай эмэгтэй баг 2015, 2017, 2018 онуудад дэлхийн цомоос хүрэл медаль хүртэхдээ бүгдэд нь АНУ-ын багийг ялж медаль авч байсан түүхтэй. 

Дэлхийн цомын хүрэл медалийн төлөөх барилдаанд:

50 кг: Д.Отгонжаргал 6:0 Эрин Голстон (1:0)
53 кг: Г.Отгонжаргал 12:1 Фелисити Тэйлор (2:0)
55 кг: Б.Болортуяа 7:6 Женна Буркерт (3:0)
57 кг: Б.Эрдэнэсувд 4:6 Aлександра Хедрик (3:1)
59 кг: Э.Даваачимэг 13:2 Лекси Багам (4:1)
62 кг: С.Цэрэнчимэд 16:5 Кайл Миракл (5:1)
65 кг: П.Орхон 9:6 Мэллори Велт (6:1)
68 кг: Ө.Пүрэвсүрэн 0:2 Солин Пиерс (6:2)
72 кг: Э.Даваанасан 7:1 Скилар Гроте (7:2)
76 кг: О.Бурмаа 0:10 Димонд Гуилфорд (7:3)

Эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө БНХАУ болон Украины багууд хүч үзэн 4:6 харьцаагаар Украины баг илүүрхсэнээр түүхэндээ анх удаа түрүү хүртлээ. 

Яг одоо эрэгтэйчүүдийн алтан медалийн төлөө АНУ болон Ираны шигшээ багууд хүч үзэж байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0