ДАШТ-д өрсөлдөх монголын баг бүрэлдэхүүнээ зарлалаа

Сурталчилгаа
ДАШТ-д өрсөлдөх монголын баг бүрэлдэхүүнээ зарлалаа

Бельги улсын Антверпен хотноо “3х3 сагсан бөмбөгийн ДАШТ” өнөөдөр /6.21-ний өдөр/ албан ёсоор эхэлнэ. 

Энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцоно. Хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт бичигдсэн. Харин бүсгүйчүүд Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөнө.
Эрэгтэй багуудын өрсөлдөөний чансааг Сербийн шигшээ тэргүүлж байгаа. Өмнөх зургаан ДАШТ-ий дөрвийнх нь цомыг өөр дээрээ дархалсан тэдний хувьд гол фаворит байх нь гарцаагүй. Харин мэргэжилтнүүд Токиогийн олимпоос анхны цомоо хүртсэн Латви, аваргаа хамгаалагч АНУ-ын шигшээ багуудыг илүүтэй онцолж байна. Мөн энэ бүх таамгийг эвдэж, гол өрсөлдөгчдийг тайзнаас буулгах магадлалтай багуудын тэргүүн эгнээнд Монголын шигшээг нэрлэжээ.
2018 онд анх удаа ДАШТ-д оролцож, удаах өрсөлдөөнд чансаагаараа шалгарсан манай багийн хувьд энэ оны хамгийн том амжилтаа Филиппиний нийслэл Манилад үзүүлсэн. Манила Мастерс-т дунд насны Сансар MMC Энержи баг Мельбурн, Антверпен, Манила зэрэг багуудыг ардаа хийж анх удаа 3-р байранд шалгарсан нь “битүү морьд”-ын тоонд багтах гол шалтгаан болсон гэжээ. Манай баг эхний тоглолтоо Тайваний эсрэг 6/22-23-нд шилжих шөнө 00:00 цагаас хийнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 6/22-нд 23:30 цагаас зохион байгуулагч орны эсрэг тоглоно.
МУГД С.Тулга, түүний хамт туслахаар Канадын мэргэжилтэн Стив Сэр, багийн эмчээр Б.Тэлмэн, багийн менежерээр Ө.Мөнхчулуун нар ажиллаж байна. 7 дахь удаагийн ДАШТ-д өрсөлдөх монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу. 

Эмэгтэй шигшээ баг: Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам

ДАШТ-д өрсөлдөх монголын эмэгтэй баг

Эрэгтэй шигшээ баг: Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, А.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцоно.

ДАШТ-д өрсөлдөх монголын эрэгтэй баг


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0