Чөлөөт бөхийн ААШТ-ий эхний өдөр Э.Одзаяа төрийн дууллаа эгшиглүүллээ

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн ААШТ-ий эхний өдөр Э.Одзаяа төрийн дууллаа эгшиглүүллээ

Бөхийн төрлүүдийн 17, 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо эхэллээ.

 

Чөлөөт бөхийн ангиллын эхний өдөр өсвөр үе буюу "U17" ангиллын охидын 40, 46, 53, 61, 69 кг жингийн барилдаан болов. Манай улсаас таван бөх барилдснаас гурав нь алтан медалийн төлөө барилдлаа. Тодруулбал:

Охидын 69 кг жинд энэ жилийн өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.
Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, МУГТ О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин ажээ. Сонирхуулахад, О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа нь дүү нь ийнхүү тивдээ аварга боллоо.

Охидын 53 кг жинд Япон улсын “Шигакүкан” ахлах сургуульд сурдаг Б.Халиун хэсгийн барилдаанд Узбекистаны Сакибжамал Эсбосынова, Кыргызстаны Айда Талайбековна Нурудинова, хагас шигшээд Японы Үта Нишиокаг тус бүр 10:0-ээр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Реенад 6:10-аар ялагдан мөнгөн медаль хүртлээ.

Охидын 46 кг жинд өсвөр үеийн улсын хошой аварга, Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Чинзоригийн Номин мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр үдээс өмнө хэсгийн барилдаанд Кыргызстаны Дилназ Абдыкадыроваг 5:2-оор, Узбекистаны Гулья Хажиеваг 2:2-оор, хагас шигшээд Японы Момока Кавамүраг цэвэр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Шрутид 4:5-аар харамсалтай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0