LIVE: Өнөөдөр Хошорюү Ичиножотой учраа таарчээ

Сурталчилгаа
LIVE: Өнөөдөр Хошорюү Ичиножотой учраа таарчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн тав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.  

Дөрвөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Харин түүний араас гурван даваа, нэг унаатай 14 бөх байгаагийн дотор Ичиножо А.Ичинноров, Тамавашиа Б.Мөнх-Оргил нар багтаж байна. Нацу башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр /тавдугаар сарын 13-ны өдөр/ буюу башёгийн тав дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/ - Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /3-1/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /3-1/ - Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-3/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /1-3/ - Озеки Такакейшо /3-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /4-0/ - Маэгашира 1 Вакатакакаге /3-1/

Манай бөхчүүд болох Чиёошома Г.Мөнхсайхан болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар өнөөдөр гурав дахь удаагаа хоорондоо учраа таарчээ. Урьд нь хоёр удаа учраа таарахад Тамаваши Б.Мөнх-Оргил хоёуланд нь давж байлаа. 

Мөн түүнчлэн Ичиножо А.Ичинноров болон Хошорюү С.Бямбасүрэн нар тав дахь удаагаа учраа таарсан байна. Өмнө нь гурван удаад нь Хошорюү С.Бямбасүрэн давсан бол Ичиножо А.Ичинноров нэг удаа давж байлаа. 

Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн нэгээс босон барилдаж буй Вакатакакагетэй тав дахь удаагаа учраа таарчээ. Урьд нь гурван удаа Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө давж байсан түүхтэй. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-06-15
114
108
Хөл бөмбөг
English Premier League
2
0
2
1
0
2
3
1
2
4
2
0
5
0
1
0
3
0
1
2
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
5
2
3
1
3
1
1
0
2
1
2
1
0
2
2
3
2
4
Italian Serie A
5
1
0
2
1
4
1
1
2
0
2
2
1
1
UEFA Champions League
0
1