Аваргуудын дуэл “English Open 2022” тэмцээнийг чимж байна

Сурталчилгаа
Аваргуудын дуэл “English Open 2022” тэмцээнийг чимж байна

Мэргэжлийн снукер биллиардын долоо дахь удаагийн "English Open 2022" тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорлоо. 

 

Маш шахуу хуваарийн дагуу явагдаж буй энэ удаагийн тэмцээн нь 2022 оны хамгийн сүүлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой юм. Урьд шөнө шөвгийн 16-ын тоглолтууд явагдсан ба онцлох тоглолтын хувьд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс, Английн Али Картерт 4:2 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгасан бол дэлхийн аваргуудын дуэл олны анхаарлын төвд байлаа. Тодруулбал: дэлхийн дөрвөн удаагийн аварга Марк Селби болон 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нарын дуэл 4:3 харьцаагаар Марк Селби аваргын ялалтаар өндөрлөлөө. 

Шөвгийн наймд дараах тамирчид тунан үлдээд байна. 

  • Нейл Робертсон /2010 оны дэлхийн аварга/ : Марк Уиллиамс /дэлхийн гурван удаагийн аварга/
  • Али Картер : Марк Селби /дэлхийн дөрвөн удаагийн аварга/
  • Жадд Трамп /2019 оны дэлхийн аварга/ : Лука Бресел 
  • Марк Аллен : Ашлий Хугил

Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Нейл Робертсон дэлхийн чансааны 7-д эрэмбэлэгдэж буй Марк Уиллиамс нарын дэлхийн аваргуудын дуэл шөвгийн наймын тоглолтыг чимэх нь дамжиггүй. Хоёр аваргын хувьд өмнө нь хоорондоо 29 удаа учраа таарахад гурван удаад нь тэнцэж 20 удаад нь Нейл Робертсон аварга хожиж байсан түүхтэй. Статистикаас харвал Нейл Робертсон хожих магадлал харьцангуй өндөр байгаа ч хашир туршлагатай Марк Уиллиамст "нөөц төлөвлөгөө" байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0