Таеквондогийн пүмсэ буюу тоот дасгалын анхны цахим орчинд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдийн цом, медалийг гардуулах ажиллагаа эхэллээ.
Зургаадугаар сарын 24-ний өдрөөс энэ сарын 4-ий өдрийн хооронд "Монголын таеквондогийн холбоо" холбоо, таеквондогийн спортыг дэмжигч спортын төрөлжсөн мэдээ, мэдээллийн livetv.mn/sport суваг болон Livetv HD телевизтэй хамтран зохион байгуулсан "Пүмсэ-2021" УАШТ амжилттай зохион байгуулагдсан билээ.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 35 клубын 300 орчим тамирчин хамрагдсанаас хамгийн бага нь зургаан настай бяцхан тамирчин байгаа бол хамгийн ахмад нь 41 настай мастер багш оролцож шилдгүүдээ тодруулсан юм.
Багийн дүнгээр дараах клубууд шилдгээр шалгарсан байна.
С ангилалд:
- Улаанбаатар хотын "Кёнхи" клуб
- Улаанбаатар хотын "Дайчид Стар" клуб
- Улаанбаатар хотын "Олимп" клуб
В ангилалд:
- Улаанбаатар хотын "Кёнхи" клуб
- Сэлэнгэ аймгийн "Хараагийн хөх чоно" клуб
- Улаанбаатар хотын "Налайх Соёмбо" клуб
А ангилалд:
- Улаанбаатар хотын "Кёнхи" клуб
- Улаанбаатар хотын "Нүүдэлчин" клуб
- Сэлэнгэ аймгийн "Хараагийн хөх чоно" клуб
Шилдэг дасгалжуулагчаар Улаанбаатар хотын "Кёнхи" клубын И Чан Юн шалгарсан бол шилдэг эрэгтэй тамирчнаар Улаанбаатар хотын "Нүүдэлчин" клубын тамирчин Д.Билгүүн-Орших, шилдэг эмэгтэй тамирчнаар Улаанбаатар хотын "Арслан" клубын тамирчин Г.Өнө-Энх нар шалгарсан байна.